Нийгмийн

П.Бадарчийн хилчдэд зориулсан 30 гаруй бүтээлд “Сүлдэт багана” шагнал олгов

Хил хамгаалах  ерөнхий газрын удирдлага болон бие бүрэлдэхүүн МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчийг хүндэтгэн хүлээн авлаа. Түүний хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг  гардуулан өглөө. 

 Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байсан юм.  Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг  ард түмэн андахгүй мэднэ.

Ийнхүү  иргэдэд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хилчдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж ХХБ-ын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулан өглөө. Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт өгсөн юм. П.Бадарчийн хувьд тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгож байгаа юм байна.

Хилчдийн хувьд ардын уран зохиолч П.Бадарчтай  халуун дотно яриа,  дуу хуур, инээд наргиантай нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Хилчдэдээ зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button