Нийгмийн

461-р ангиас Д.Монголхүүг авч зугтсан асуудалд ШШГЕГ тайлбар ӨГСӨНГҮЙ

Сүхбаатарын талбайд олон өдрийн турш жагсаал хийсэн Д.Монголхүүг цагдаа хүчнийхэн албадан баривчилж, өчигдөр /2021.10.06/ түүнийг сулласан. Ийн суллахаар өмнө Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд шүүхийн шийдвэр биелүүлэх 461-р анги буюу улсын онцгой объект руу халдаж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа түүнийг хүч хэрэглэж авч явсан.

Улсын хамгаалалт бүхий онцгой обьект, тэр дундаа хорих ангиас хэн хүссэн нь ороод хүссэн хүнээ авч зугтаж болж байгаа эл үйлдэл олныг гайхшруулсан юм. ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид өрнөсөн эл үйл явдлын талаар бид ШШГЕГ-аас тодруулах гэсэн боловч, мэдээлэл өгөөгүй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай

Дотоодын цэрэг хамгаалдаг газраас хоригдож байгаа хүнийг аваад зугтана гэж байх уу? ЦЕГ ын дарга худлаа ярьсан байх даа.

Дуулиан юм аа хахх
Дуулиан юм аа хахх

Зохион байгуулалттай худлаа яриад байгаа юм уу
Зохион байгуулалттай оргон зайлах уу
Зохион байгуулалттай.... Хая хая сда

Холбоотой мэдээ

Back to top button