Нийгмийн

ШЕЗ, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгохоор хуульчилсан. Нэр дэвшигч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Тус шаардлагыг хангасан анхан шатны шүүхээс найм, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлжээ.

 (нэр дэвшигчдийн мэдээлэлтэй https://judcouncil.mn/site/news_full/11294 холбоосоор танилцах боломжтой).

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шинээр байгуулагдахаар болсон Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно. Сахилгын хорооны гишүүнд анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлсэн байна.

/нэр дэвшигчдийн мэдээлэлтэй https://judcouncil.mn/site/news_full/11295  холбоосоор танилцах боломжтой/.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button