Нийгмийн

МБХ: Киргизстан улс тамирчнаа болгох санал Э.Цэндбаатарт тавьсан талаар бидэнд мэдэгдээгүй

Киргизстан улс Монгол Улсын Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг тамирчнаа болгох, өнөө жилийн ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс өрсөлдүүлэх санал тавьсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Бид энэ талаар Э.Цэндбаатараас тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байлаа.

Монголын боксын холбооноос тодруулахад “Ийм мэдээлэл гарсныг чамаас л сонсож байна. Тамирчнаа болгоё гээд болгочих асуудал биш. ДАШТ-д Киргизстаны нэрийн өмнөөс оролцохын тулд иргэншлээ солих шаардлагатай.

Киргизстаны боксын холбоо манайд ямар нэгэн санал тавиагүй. Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл алга” гэв.

Мөн Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.Энхтайвангаас тодруулахад “Тийм мэдээлэл гарсныг дөнгөж сая дууллаа. Э.Цэндбаатараас энэ талаар асуух гэсэн боловч утас нь холбогдохгүй байна. Өнөөдөр бид хоёр уулзана” гэлээ.  

Энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад, Киргизстаны тал Монголын боксын холбоотой холбогдолгүйгээр шууд Э.Цэндбаатарт санал тавьсан гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 7, 2021 12:12

Шигшээ багаас хөөчихөөд гадны улсаас сан�##� тавихаар холбоо нь хамаарах болчихдог. Дүүрчихсэн эргүүнүүд дээгүүр шавчихсан муухай улс болжээ бид.

Зочин
Зочин
10 сар 7, 2021 12:26

Боксын холбоонд хамаагүй байлгүй дээ.

Зочин
Зочин
10 сар 7, 2021 12:42

Teer heleegui yu!!!! Yamar 1 argaar Mongoloos garah l heregtei baisan baihgui yu!!! Tendee ochood butsaj irehguigeer yavah baisan. Yavj bolno, mani eriin uuriih ni shiideh asuudal! Gehdee end uildsen hunii bie erhtend notstoi gemtel uchiruulsan gemt hereguudees zugtaaj chadahgui l dee.

Холбоотой мэдээ

Back to top button