НИЙГЭМ

Н.Алтанбаатар: Танхай этгээдийг өмөөрч, цагдаагийн алба хаагчдыг доромжилж байна

Иргэн Д.Монголхүү нар Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцрохыг шаардсан. Харин цагдаагийн байгууллагаас түүнийг жагсаал хийх зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хуулийн дагуу шаардлага тавьсан. Харин удаа дараа эсэргүүцэл үзүүлсэн тул Д.Монголхүүг баривчлан, саатуулаад байсан билээ.

Энэ талаар “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны Гүйцэтгэх захирал Н.Алтанбаатар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Хуулийн дагуу шаардлага тавихад эсэргүүцэж, зүй бус авир гаргасан хүмүүст албадлагын арга хэмжээ авах хууль эрх зүйн зохицуулалттай. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн гэмгүй иргэнийг хэргээр саатуулчихсан мэт буруу ойлголт нийгэмд төрүүлж байна. Энэ буруу ойлголтыг тэнцвэртэйгээр залруулах хэрэгтэй байна.

Ер нь цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа халдлагад өртөх, амь насаа алдах олон асуудал гардаг. Бид хуулийнхаа дагуу л ажилладаг. Харин жагсаал цуглаан хийгээд явдаг хүмүүс биш. Бид 10 жил ийм асуудлаа хуулийн дагуу шийдүүлээд явсан. Түүнээс жагсаал хийгээд зогсдоггүй юм аа. Нэг танхай этгээдийн гаргасан үйлдлийн төлөө ХЗДХЯ-ны гадаа жагсах юм. Тийм юм бол танхайрсан хүн бүрийн төлөө жагс л даа.

Цагдаа нарын сүр хүчийг унагасан, нэр хүндэд халдсан үйлдэлтэй санал нэгдэхгүй. Бид 10 жил дуугүй явсан. Цагдаагийн албан хаагчдын ар гэр сэтгэл нь эмзэглэж байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-07 13:54

Хуцдаг х�##�тар вэ. Дарга нараа өмөөрч гэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button