УЛС ТӨР

НОК: Арваннэгдүгээр сараас хойш 44 иргэн гэртээ нас барсан

НОК-оос коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон бусад мэдээллийг долоо хоног бүр өгч байхаар болсон. Энэ хүрээнд өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Нийслэлийн онцгой комиссоос өгсөн мэдээлэлд: Нийслэлийн 6400 иргэн ковид-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 4, 6, 9-р саруудад халдварын давлагаа явсан. Гэвч өнгөрсөн сард эхэлсэн давлагааны улмаас халдвар авсан иргэдийн тоо өмнөх давлагаанаас илүү олон байна. Өнгөрсөн сард 5900 ор байсан байсан бол одоо 6001 орыг нийслэлд нээсэн. "Нандин ухаан" болон Налайх дүүргийн эмнэлэгт ор нэмсэн.  2020 оны арван нэгдүгээр сараас хойш нийслэлд 44 иргэн гэртээ нас барсан. Суурь өвчтэй гэдгээ мэдээгүй иргэд халдвар авсны дараа бие нь хүндэрч, нас барсан тохиолдлууд бий.

-ЗАЙНЫ СУРГАЛТАД БҮРЭН ШИЛЖСЭН ЕБС БАЙХГҮЙ-

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй байна. Харин Налайх дүүргийн насан туршийн боловсролын төв зайны сургалтад шилжсэн. Давхраараа зайны сургалтад шилжсэн ЕБС бий. 12-оос дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдсан тул нэг ангийн 3 хүүхдээс халдвар илэрвэл тухайн ангийг зайны сургалтад шилжүүлж байгаа гэлээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button