Нийгмийн

Перу улстай харилцан визгүй зорчихоор боллоо

2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэв.

Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button