Нийгмийн

Энэ сарын 9, 10, 11-нд архи согтууруулах ундаа худалдахгүй

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. 

Тиймээс энэ өдөр урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй, захууд ням гарагт ажиллахгүй аж. Түүнчлэн 9,10,11-нд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарахгүй байх захирамж гаргажээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд:

70 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа

70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:

70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;

70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;

70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button