Нийгмийн
ЦЕГ чатаар мэдүүлэг авсан гэх мэдээллийг үгүйсгэлээ

Батмөнх Жунай гэх нэртэй фэйсбүүк хаягаас "Цагдаагийн ерөнхий газар 2021 оны аравдугаар сарын 5, 6-ны өдөр оруулсан таны постны талаар өөрөөс чинь мэдүүлэг авах хэрэгтэй байна” гэх чат сошиалд тарсан.
Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс эл мэдэээлийг үгүйсгэлээ. Улмаар "Цагдаагийн ерөнхий газраас хүний фэйсбүүк хаяг руу чат бичиж, мэдүүлэг авдаггүй. Тус хуурамч хаягийн эзнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.