УЛС ТӨР

С.Одонтуяа: Хөрөнгө оруулагчдын айдас нь төрийнхний авлига, дээрэм

УИХ-ын чуулганы хуралдаж байна. Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгох, оршин суух зөвшөөрлийг шийдэх нь тодорхой дэмжлэг болно. Гэхдээ эдгээр асуудлыг шийдээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэвэл том эндүүрэл. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн том айдас бол төрийн дээд албан тушаалтнуудын авлига, дээрэм. Солонгос, Японы хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн олон жишээ бий.  

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босгоор бүс асуудлыг өргөс авч байгаатай адил авах боломжгүй. Бид алхам алхмаар урагшилж байна. Гол зарчим нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэдгээр нь ялгаварлахгүйгээр дэмжиж явах юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Улс төрийн нөхцөл байдал, засаг төр тогтворгүй байдагтай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна уу.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжинэ. Үндсэн гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаагийн шалтгаан юу вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Ямар хүчин зүйлүүд хойш татаад байна вэ. Дэмжмээр байгаа ч арай өнгөц хуулийн төсөл санагдлаа. Цаашид сайн хэлэлцээсэй гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button