Нийгмийн

Баянзүрх дүүргийн Төвийн бүсийн долоон сургууль цахим танхимтай болно

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ИООНХХ, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар хамтран “Боловсролыг дэмжье” уриатайгаар Баянзүрх дүүргийн төвийн бүсийн /8,10,13,14,17/ дугаар хороодын Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа багш, сурагчдын ажиллаж суралцах орчныг сайжруулах зорилгоор “Цахим Танхим” байгуулж хамтран ажиллахаар болж Санамч бичигт харилцан гарын үсэг зурлаа.

Төвийн бүсийн 8,10,13,14,17 дугаар хорооны сургуулиудын цахим танхим байгуулах санхүүжилтыг НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр хувиаса шийдвэрлэж өгнө гэсэн юм. Тэрээр хэлэхдээ: “Цар тахлын амаргүй үед төсвийн сахилга батыг хангах үүднээс зарим ажлууд удаашралтай байна. Гэсэн хэдий ч төлөөлгчийн хуваарь хойш суулгүй, өөрийн тойргийн сургуулиудын асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид иргэд, байгууллагуудын хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэх болно.

Харин цэцэрлэг, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн ирээдүйн боловсон хүчин бэлдэхдээ маш их хичээл зүтгэл гаргаж ажиллаарай! Бид хамтдаа Баянзүрх дүүргийн боловсролын салбарыг шинэчилж, шилдэг боловсон хүчин бэлдэж чадна” гэсэн юмЦахим танхим байгуулахаар болсон сургуулиудын багш, удирдлагуудын зүгээс ч мөн адил дээрх ажлыг дэмжиж байгаа бөгөөд цаашид багш ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжиж, эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Баянзүрх дүүргийн төвийн бүс буюу /8,10,13,14,17/ дугаар хороонд өнөөдрийн байдлаар 7 Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x