Нийгмийн

НӨХӨН СОНГУУЛЬ: 70-аас дээш насныхан хамгийн өндөр ирцтэй байна

Монгол Улсын их хурлын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн 10:00 цагийн ирцийн мэдээллийг танилцуулж байна. 

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113,938 хүн бүртгэлтэй байгаагаас 7537 буюу 6.62 хувь нь саналаа өгчээ. “Түр хасав” тэмдэглэгээтэй 9036 хүн байна.

18, 28 дугаар тойргийн ирцийн мэдээлэл

18  дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,748 хүн бүртгэлтэй байгаагаас 2296 нь буюу 4.52 хувь нь саналаа өгчээ. “Түр хасав” тэмдэглэгээтэй 747 хүн байна.

Насаар нь ангилбал саналаа өгсөн иргэдийн  ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байна. Тухайлбал, Хэнтий аймагт 70-аас дээш насны сонгогчдын 16.48 хувь нь, СХД-т 24.44 хувь нь саналаа өгчээ.

Хэнтий аймагт 18-19 насныхны 1.58 хувь нь буюу 39 хүн, 20-24 насныхны 1.49 хувь нь буюу 90 хүн одоогийн байдлаар саналаа өгөөд байна. СХД-т 18-19 насныхны 3.17 хувь буюу 126 хүн, 20-24 насныхны 303 буюу 2.85 хувь нь саналаа өгчээ.

70-аас дээш насныхан хамгийн өндөр ирцтэй байна
СХД-ийн сонгогчдыг нас, хүйсээр нь ангилсан мэдээлэл

Эх сурвалж: СЕХ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button