Нийгмийн

АН-ын уналт ба хөгшчүүдээсээ салах цаг болсны ДОХИО

УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, хотын дарга, Ерөнхийлөгч болсон хоёр эрхмийн оронд ордонд гишүүн болж тухлах хоёр эрхмийг сонгох нөхөн сонгуулийн сунгаа өчигдөр боллоо. Сонгуулийн ирц хэдийгээр 50 хувьд хүрч, хүчин төгөлдөр болоогүй ч одоогийн авсан саналаараа МАН-ын нэр дэвшигч болох Ц.Идэрбат, Э.Батшугар нар илт давуу илүүрхэн ялалт байгуулав. Өөрөөр хэлбэл тэдний хэмжээнд санал авсан, өрсөлдсөн нэр дэвшигч байсангүй.

Сонгуулийн өмнө бид сонгуулийн үр дүнг хэрхэн өрнөх талаар урьдчилсан таамаг бичиж байв. Ингэхдээ АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүлийг МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарыг “зажлахгүйгээр залгиж” мэднэ. Ядахдаа л улс төрд олон жил болсон, нийслэлийг амжилттай удирдаж явсан түүнд олон сонгогч итгэл хүлээлгэж, ана мана өрсөлдөх нигууртай гэж төсөөлж байв.

Гэвч өчигдрийн сонгуулийн үр дүг харахад Э.Бат-Үүл, Э.Батшугарын авсан саналд бараадсан ч үгүй. Бүр ХҮНамын Б.Найдалаагийн дараа гуравт жагсаж, намын болон өөрийнх нь нэр хүнд, зангараг ямар түвшинд очсоныг батлан харууллаа.

Хэнтий аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатарын хувьд ч адил. МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 3259 саналаар нэгдүгээрт бичигдэж, АН-аас нэр дэвшигч Ц.Гарамгайбаатар 867 саналаар хоёрт оров. Ц.Идэрбатаас бараг 4 дахин бага санал авсан байх юм.

Үүнээс дүгнэвэл нөхөн сонгуулийн өмнө нэгдэж, нийлж буйгаа зарласан ч даргаа ч тодорхойлж чадаагүй байгаа АН-ын хувьд эргэн сэргэн мандахад нэлээд цаг хугацаа орох нь. Тэдний байр суурь хоёр дахь улс төрийн хүчнээсээ бүр хойшоо шидэгдэв. ХҮНамынхан тэднийг гүйцэж түрүүлж эхэллээ. АН шинэ залуу боловсон хүчнээ дэмжиж, тэднийгээ таниулж, хуучин бууны хугархай, нэр хүндгүй нөхдөө улс төрийн албан тушаалаас буулгаж, шинээр эхлэхгүй бол байдал улам л дордох буй за.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-11 15:06

Hugshchuul ch bish l dee . Handlaga yos zuigui baidlaas n salah tsag bolson

ah i
ah i
2021-10-11 21:42

zaluudaa garch zaiiluulj bsan odoo oorsdoo z##lah tsag irj um eeljtei unen bilee

Холбоотой мэдээ

Back to top button