Нийгмийн

ТАНИЛЦ: Бүх шатны шүүгчийг сонгох эрх бүхий ШҮҮГЧИД

“Шүүхийн тухай” хууль (шинэчилсэн найруулга)-иар Шүүхийн ерөнхий зөвлөл  (ШЕЗ), Шүүхийн сахилгын хороо (ШСХ)-г Үндсэн хуулийн байгууллага болгосон билээ. Үндсэн хуулийн эдгээр байгууллагууд “Шүүхийн тухай” хуулиар өөрөө өөрийгөө зохион байгуулна.

Ийнхүү өчигдөр /2021.10.11/ нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы үеэр Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно” гэж заасны дагуу ШЕЗ-ийн шүүгч гишүүнээр УДШ-ийн шүүгч Б.Ундрах, ЗХДЗШШ-ийн шүүгч Э.Зоригтбаатар, Нийслэлийн ИХДЗШШ-ийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч А.Насандэлгэр, Налайх дүүргийн ИХАШШ-ийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг сонголоо.

ШЕЗ нь шүүгч бус тав, шүүгч тав, нийт 10 гишүүнтэй байна. Энэ зөвлөл бүх шатны шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулна. Ерөнхий зөвлөлийн гишүүд дөрвөн жилийн хугацаатай зөвхөн нэг удаа ажиллана. Зөвлөлийн даргыг гишүүд хуралдаж дотроосоо нэг жилийн хугацаатай нэг удаа нууцаар санал хураан сонгоно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button