Нийгмийн

Чандганцагаан Бүх Хятадын аваргад түрүүлсэн анхны өвөр монгол эмэгтэй бөх болжээ

Бүх Хятадын аварга шалгаруулах 14 спартакиадын чөлөөт бөхийн тэмцээнээс Өвөр Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн 76 кг-д 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чандганцагаан түрүүлэв.

Токиогийн олимпын хүрэл медальт Жоү Чяныг ялсан тэрбээр тус тэмцээнд түрүүлсэн Өвөр Монголын анхны эмэгтэй бөх болов. Түүнийг Монгол Улсын иргэн, ОУХМ Цагаанбаатарын Оюунболд дасгалжуулжээ.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Ц.Оюунболд өдгөө Өвөр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Сонирхуулахад, Бүх Хятадын 14 дүгээр спартакиадаас эрэгтэйчүүдийн 74 кг-д Мөнхзаан алт, 86 кг-д Гансүх, 125 кг-д Бөх-Эрдэнэ мөнгө, 125 кг-д Сүмбэр, 65 кг-д Хасбагана, эмэгтэйчүүдийн 62 кг-д Боли хүрэл медаль хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button