НИЙГЭМ

Тээврийн жолооч: Л.Халтар сайд шаардлагыг хүлээж авахгүй бол талбайд 1000 шланзтай жагсана

Өнөөдөр өглөө /2021.10.13/ Сүхбаатарын талбайд Чойрын нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөл тээврийн шланз автомашинтайгаа зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэвч удалгүй цагдаагийн байгууллагын ажилчид ирж, тэднийг албадан тараалаа.

Жолооч нарын зүгээс хилийн боомтууд дээр удаа дараа өрнөж буй тэгш эрхийг алдагдуулсан гэх асуудлаар холбогдох байгууллагуудад цөөнгүй гомдол мэдүүлсэн ч хариу ирүүлээгүй тул ийн Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн онцолсон юм. Тэдний төлөөлөл болсон жолооч:

"Намайг том оврын автомашин нийслэлийн төв талбайд авчирсан, машинаа авч яв гэх шаардлага биелүүлээгүй шалтгаанаар хүч хэрэглэн авч явсан. Өглөө 07:00 цагийн үед талбай дээр хоёулаа очсон. Хэрэв Л.Халтар сайд бидний шаардлагын хариуг биелүүлэхгүй бол 1000 машинтай шланзтай жагсаал хийнэ. Улаанбаатар хотыг тойроод хэдэн мянган жолооч нар шланзтайгаа ажил амьдралаа алдаж байна. Бид аргаа бараад ирж байна. Төрийн увиагүй үйлдлийг бид амиараа эсэргүүцэхээс өөр сонголтгүй болсон. Зам, тээврийн хөгжлийн яамны гадна бид хоёр шөнө хоносон. Өлсөж, даарч, ядарч байна. Өглөө баривчлагдсаны дараа шланз хаашаа авч явсаныг би мэдэхгүй байна.

"Шүүхийн тогтоолгүй бөмбөлөг гэх шоронд хоригдсон 4000 гаруй богиноны тээвэрчид Гашуунсухайт боомтод, Шивээхүрэн боомтод 2000 орчим тээвэрчид, Замын-Үүдийн боомтын тээвэрчид, Чойрын тээвэрчид Эрдэнэс таван толгойн тэг зогсолт хийсэн олон мянган тээвэрчдийн шаардлагыг удаа дараа хугацаанд өгсөн ч одоог хүртэл ямар нэгэн хариу шийдэл өгөөгүй учир бид арга буюу Сүхбаатарын талбайд шланзтайгаа ирсэн байна. Богинын тээвэрчид бөмбөлөгөн дотор тээвэртээ орж чадахгүй, ажлаа хийж чадахгүй яаж тарчилж байгааг олон сар ярьлаа. Авилга, хээл хахууль тэнгэрт тулсан.

Шударга ёс, хүний эрх, эрх чөлөө байхгүй тухай олон сар, жил ярьлаа. Монгол улс Ардчилсан засаглалтай орон боловч, өнөөг хүртэл хүний эрх, эрх чөлөөг тээвэрчдийг хүний тоонд оруулахгүй байна. Одоо биднийг бариад хорино гэж байна. Гашуун-Сухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Чойрын тээвэрчид ажил амьдралгүй, хятад тээврийн компаниудад ажил амьдралаа дээрэмдүүлсээр байна. Бид салбарын сайдыг нь шийдээд өгөөч ээ гэж хүсэн хоёр хоног яамны гадна суулаа. Битгий бидний ажлыг булаагаач, хятад тээвэрчдэд бидний ажлыг өгөөч гэж олон гуйж, шаардлага хүсэлтээ хүргүүлсэн. Намайг гавлаад хорино гэж байна. Би хоригдоход бэлэн байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-13 12:12

Энэ улс ч дампуурч дуусч байна даа

зочин
зочин
2021-10-13 13:21

жолооч нарыг тараагаад төмөр замаар ачааг явуулаач дээ жолооч у"гаасаа бүтэхгй мангарууд

Бб
Бб
2021-10-13 14:34

Дампуурдгаа дампуурсан төрд юу ч хамаагүй байхаа. 1000 шланзыг ачлагын компаниуд барах уу

Рр
Рр
2021-10-13 15:14

Хуцдаг нохой вэ. Төмөр замааи ачаа гараад ард иргэдыг тэжээж чадах уу. Нэг ш�##�анз 3с дээш өрх буюу багадаа 10 хүн тэжээдэг дээш бүр дээшлээд 10 айлыг тэжээдэг тохиолдолч байгаа.

teewriin jolooch
teewriin jolooch
2021-10-13 16:09

mongol uls teewriin salbaraa ul toono deerees ni ard ni hedn am bul ur huuhed bgaag medej bnuu bas l uls ornii hogjliin toloo ywaa humuus shuu dee bid nar chin

Жолооч
Жолооч
2021-10-13 19:25

Тэр ачилтын хэдэн портер яаж ш�##�анз ачиж барах вэ дээ

Ахмад тээвэрчин
Ахмад тээвэрчин
2021-10-13 20:56

Т�##�бай төв рүү оруулахгүй ээ хотоос гардаг ордог үам дэнр бүгд хаагаад машинаа тавиад өөрсдөө т�##�бай ЗТЯ үүдэнд ы ирээд суусан дээрэр

Түй түй түй
Түй түй түй
2021-10-14 06:53

Ажил хийж байна нэртэй �##########�рлын үүр болсон газар �######�ний бузраас болж яаж өөдөлхөвдээ

Зочин
Зочин
2021-10-14 06:57

Ажил хийж байгаа нэртэй хормойн бузар болсон газар яаж өөдлөхөвдээ.Хичнээн эд нар тэмцэж байгаач бусад жолооч нэртэнгүүдийн бузар их их

Зочин
Зочин
2021-12-21 16:00

Haltar Mongolin tuluu ajil hiih hun bishee. eeriihen karmaig zuzaatgaj baigaa. avto zam bolon tumur zamaas ih mungu idej baigaa hun dee. Herleng irsen surgaar Haltar saidin vant uls bolson. Tumur zamd ih lai avchirsan daa ene hunur.

Back to top button