МэдээНийгмийн

Нүүрс тээврийн жолоочид: Л.Халтар сайд 00:00 цагаас өмнө шийдвэрээ цуцлахгүй бол С.Жавхлантай зэрэгцэж суулт хийнэ

Зам тээвэр хөгжлийн сайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр хоорондын нүүрс тээврийг зогсоох шийдвэр гаргасан. Энэ нь замын эвдрэл гэмтлийн асуудалтай холбоотой юм. Үүнийг нүүрс тээврийн жолоочид эсэргүүцэж Зам тээвэр Хөгжлийн яамны гадаа хэвлэлийн хурал хийлээ.

Эсэргүүцлийн жагсаал хийж буй тээвэрчид хэлэхдээ “Зам Тээвэр Хөгжлийн сайд Л.Халтар 00:00 цагаас өмнө бидэнд шийдвэрээ өг. Бидэнд ялгавартай хандахаа боль. Хэрэв өнөө шөнийн 00:00 цагаас өмнө шийдвэрээ гаргахгүй бол УИХ-ын гишүүн асан С.Жавхлантай зэрэгцэж нүүрс тээврийн жолоочдынхоо эрх ашгийн төлөө Сүхбаатарын талбай дээр суулт зарлана. Цаашлаад хатуу тэмцэл өрнүүлнэ” гэлээ.

ЗТХ сайд Л.Халтарын тушаалаар аравдугаар сарын -нд шороон замаар хүнд даацын нүүрс тээвэр хийлгэхгүй хэмээн зам хаах шийдвэрийг гаргасан юм. Харин эл шийдвэрийг энэ сарын 20-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн мөрдөнө хэмээсэн. Иймд тус бүсийн нүүрс тээврийн жолоочид тээвэрт явах боломжгүйд хүрэх, орлого, амьдрал нь тасалдахад тулаад буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. Сайдын зөв.
    Хэдхэн жолооч нараас болж м####чид хохирч, байг####ь дэлхий хөрсийг сүйрүүлж байгааг зогсоох ёстой.

  2. Чойрын тээврийг шороон замаар явуулаад үзээрэй.Хэний өмнөөс амьдраад байгаа юм.Байг####ь орчинг гамшиг болгож байгаа шүү дээ.Баярхүү новшоо!!! Жолооч нар чинь нэг маршрутаар явдаг билүү?!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button