Нийгмийн

Өвөр Монголын уран бүтээлчид Lil Thug E-д туслах хандивын тоглолт хийнэ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ. Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлж, хэд хэдэн удаа тоглолт зохион байгуулаад буй юм.

Тэгвэл уг хандивын аянд Өвөр Монголын уран бүтээлчид нэгджээ. Тодруулбал, хип хоп уран бүтээлчид есдүгээр сарын 24-ны 19:00 цагаас тоглолт хийхээр болжээ.

Эмчилгээний нийт зардалд 650 сая төгрөг хэрэгтэй бөгөөд одоогоор 68 хувь буюу 439 сая төгрөг бүрдээд байгаа юм. Та бүхэн уг аянд нэгдээрэй.

ХАНДИВЫН ДАНС:

  • ХААН БАНК /MNT/  – 5163496119 Л.Ганчимэг (Ээж)
  • ХААН БАНК /USD/ - 5163496696 Ganchimeg Lkhagva (Ээж)

ХАНДИВЫН АЛБАН ЁСНЫ ВЭБСАЙТ :

https://lilthuge.zochilcare.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button