ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэг болгоно

Их Британи хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд 3,9 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 5,4 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Их Британийн Засгийн газрын мэдээлэлд дурьджээ.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хүрээнд төрөөс хийн бойлерыг илүү ногоон хувилбараар шинэчилж, нийтийн эзэмшлийн барилга байгууламжийг, мөн орлого багатай айл өрхүүдийг нүүрсгүйжүүлэх ажлыг санхүүжүүлэх орон сууцны эздэд буцалтгүй тусламж олгох аж.

2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг болгохоор тусгасан байна.

Хүлэмжийн хий ялгаруулалтыг тэглэх нь айл өрх, барилга байгууламжуудын халаалтын систем, үйлдвэрлэлийн схем, зам тээврийн сүлжээний зохион байгуулалтыг нухацтай авч үзэх шаардлагатай болох аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button