НИЙГЭМ

Д.Хаянхярваа шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэн, УЕП Б.Жаргалсайханд хүсэлт явуулжээ

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гараад буй.

Гэвч тэрбээр тус компанийн захирлаар томилогдсоныхоо дараахан компанид дотоод аудитаар зарим зөрчил илэрсэн учит АТГ-т хандаж байжээ. Тодруулбал, тухайн асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг өгч байсан байна.

Доорх гэрэл зураг нь Д.Хаянхярваагийн 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр АТГ-ын дарга бол тус газарт хаягласан албан бичгийн эх хувь юм.

Иймд тэрбээр дахин нэг сар хорихоор болсон сүүлийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд өргөдөл бичиж явуулжээ.

Түүний хүсэлт:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Б.ЖАРГАЛСАЙХАН ТАНАА

Хүсэлт гаргах нь:

Миний бие Улсын Их Хурлын гишүүнээр 12 жил ажиллаж 2020 оны 6 сард бүрэн эрхийн хугацаа дуусч, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулын шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн.

2020 онд Засгийн газрын эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд Ц.Нямдорж болон Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар тус компанийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолд 2019 оны тус компанийн худалдан авах ажиллагааг Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн.

Гэтэл 10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист /түрээслэдэг/ нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авлигатай тэмцэх газраас явууллаа.

Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо.

Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан.

Гэтэл энэ асуудал нь надад хамаагүй нь тодорхой болонгуут энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн намайг 30 хоногоор цагдан хорьж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тулгаж үр хүүхдүүд, хань ижлийн болоод найз нөхөд, худ ураг бүхий л хүмүүсийг дуудан байцааж байна. Улмаар 2016 он болоод түүнээс өмнөх байдлыг ч шалгаж байна.

Миний бие бодохдоо, миний эрхэд халдсан хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд ямар ч хамаагүй хэрэг хүлээлгэх, олон нийтэд гэмт хэрэгтэн болгож, харагдуулах хуулийн гэхээсээ улс төрийн агуулгатай үйл ажиллагаа болж байна.

Яагаад миний шалгуулахаар явуулсан өмч  хөрөнгө ашиглан шамшигдуулсан асуудлыг над руу чиглүүлж байна вэ? Би хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тайлбар мэдүүлгийг өгч байсан ч намайг учир шалтгаангүй хорьж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү?

Жич: Авлигатай Тэмцэх Газарт явуулсан 2 албан бичгийг хавсаргав

Д.Хаянхярваа

2021.10.21

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-21 21:05

Odoo ch byyr amar bolj dee. Yagaad shalguulakhiig khyseed baikhad shalguulakh geed baigaa khyniig n' barij khoriod baigaa n' ynekheer sonin bna. Nyamdorj khynii ajliig avakh geed bgaa bol zygeer l avaach. Odoo byyr amar zyv zygeer bgaa khyniig shuud shorond khiij bgd avdag bolj baikh shiv dee. Arai umaa. Ene uls oron er n' khaashaa yavaad bnaa

Зочин
Зочин
2021-10-22 00:30

Би Хаянхярваа даргыг сайн танихгүй ,Дарханд засаг даргаар ажиллаж байхад нь ажиллаж байсан компанийхаа асуудлаар уулзаж хүсэлт тавихад маш шуурхай чирэгдэлгүй шийдэж өгч байсан ,харин нэг зүйл асуусан тэр нь манай дарханд та хэдэн ажлын байр бий болгох вэ л гэж асуусан.Тэгээд удирдлагад бгаа хүмүүсдээ үүрэг өгөөд шуурхай хандахад нь их баярлаж билээ.Одоо ч тэр компани үйл ажиллагаа явуул дарханы м�##�чид болон хүмүүсийг олон ажлын байртай болгосон доо.Асууд�##�д их шуурхай ханддаг юм бна гэж бодогдсон.Ийм хүмүүсээ шоронд хийгээд байгаад харамсаж байна.

Хонгор сумаас
Хонгор сумаас
2021-10-22 06:42

Хонгор сумын хэдэн хүн хордож хохирол үзсэний гор гарна аа ....

Зочин
Зочин
2021-10-22 07:12

ehneesee panaaltai bsan zurgiig ni tavisan ch geh shig zoriud um bishuu atg chuudee

Zochin
Zochin
2021-10-22 09:08

Ингэж хүнийг хэлмэгдүүлж болохгүй ээ. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдгийг мэддэггүй юм байхдаа энэ хэдэн дарга сайд гэсэн хэдэн юмнууд. Өнөөдөр ингэж г�##�зуурч болох ч, ёс зүй, дүрэм журмаа мөрдөх, шударга ёсыг дээдлэх т�##� дээр бас жоохон ч гэсэн хариуцлагатай баймаар юм.

чимээ чагнагч
чимээ чагнагч
2021-10-23 13:06

наад гар чинь тунг�##�аг толь шиг хүн бишээ.гэхдээ хүн болохоос бурхан биш хойно.юм юм байлгүй яах вэ? одоо удахгүй нэг сая долларын хахууль авсан нь тавигдах бизээ.түүний дараа хар. цагааныг нь шүүё

Холбоотой мэдээ

Back to top button