НИЙГЭМ

Далавч нь гэмтсэний улмаас эхээсээ үлдсэн дэгдээхэйг байгаль хамгаалагчид аварчээ

Хөвсгөл аймгийн Улаан уул сумын орчим Өлзийт нууранд таван дэгдээхэйтэй хун шувуу зусжээ. Дэгдээхэйнүүдийн нэг нь гэмэн, нисэх чадахаа больслон байна. Хүйтний ам наашилж, усны шувууд буцаж буй энэ цаг үед эх нь үрээ орхиж явж чадахгүй, хоргодон хэд хоножээ. Улмаар аргагүйн эрхэнд дөрвөн дэгдээхэйгээ дагуулаад, халуун орныг зорьсон байна.

Тухайн дэгдээхэйг махчин амьтад, тэжээвэр нохой барих гэж байхад нь байгаль хамгаалагчид амийг нь авран, тэжээж байгаа гэнэ.

Энэ талаар нэгэн байгаль хамгаалагч “Бид эх, үр хоёрыг салгаад яах вэ, булааж авсан болж харагдана гэж бодоод эх нь бусад дэгдээхэйгээ аваад явсны дараа авахаар төлөвлөж байсан юм. Аравдугаар сарын 15 орчимд эх нь төрж өссөн нуур, нисэж чадахгүй дэгдээхэйдээ 2-3 хоног хорогдож гунигтай аргагүй дугарч, эргэлдэж арга буюу орхиод явлаа.

Ингээд хэд хоног байж байтал нуур нь хөлдөж дэгдээхэйд өдөр ирэх тусам аюул эрсдэл наашилсаар байв. Араатан түүний дотор нэг үнэг байнга голын эргээр явж ангуучилхыг хүсэж байв. Бидний очсон өдөр том хар нохой хөөж биднийг их сандаргав. Бид барьж авахаар хоёр хоног оролдож өчигдөр дэгдээхэйгээ барьж авлаа. Далавч нь багадаа гэмтсэн бололтой дэвүүр хийж чадахгүй байна. Контортоо авчирлаа. Одоо газар үзэж байж тавих эсвэл дулаан гэр бэлдэж тэжээж дараа хавар эхтэй нь баяртай уулзах хүсэл тун ч их байна даа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-22 18:35

Нугасны муухай дэгдээхэй биеллээ олж хүний муухай шувуу болж

Холбоотой мэдээ

Back to top button