Нийгмийн

ЦЕГ: С.Жавхланг албадан ирүүлж, мэдүүлэг авна

"МУГЖ С.Жавхлан Сангийн Сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг шантаажилсан” хэмээн иргэн О.Отгонтөгс хэвлэлийн бага хурал хийсэн. Тиймээс эл асуудлаар МУГЖ С.Жавхлангаас мэдүүлэг авахаар ЭЦА-наас хэдэн удаа дуудсан ч ирээгүй байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "Аравдугаар сарын 20-ны өдөр анх мэдээллийг дэлгэсэн О.Отгонтөгс цагдаагийн газар ирж гомдол гаргасан. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн алба шалгаж эхэлсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас Сангийн сайд болон гурван гэрчээс мэдүүлэг авсан. Мэдүүлэг авсны дараа албаны утсаар МУГЖ С.Жавхлан руу нийт 11 удаа залгахад утсаа аваагүй. Энэ сарын 20, 21-ны өдрүүдэд мөрдөгчийн дуудах хуудас өгсөн боловч хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудас хүргүүлсэн боловч мөн ирсэнгүй. Өөрөөс нь мэдүүлэг авах гэхээр ирэхгүй байхгүй учраас албан ирүүлэх арга хэмжээг авна” гэлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

албадангаар буулгах гэж байгаан байна мөнгөний төлөө бие биенээ гүтгэн үнэн худал мэдээллийг хэн нэгэнд мөнгө амлан өгчих юмаа энэ нийгэм маань хаашаа яваад байнаа

Зочин
Зочин

Алалц алац!

Балдан
Балдан

Ямар ч боловсролгүй Жавхлан өөрийгөө юу гэж бодоо юм бол?

Дэл
Дэл

Энэ цагдаад өөр хийх ажил алга уу

Монгол хүн
Монгол хүн

Албан ажлаа хииж яваа бүхнииг бөгс долоогч гэдэг хүн байх юм өөрөө л бөгс долоож амьдардаг байх нь дээ зөв шүү даргаа энэ дуучин бусдаас илүү эрх мэдэлтэй бишшүү хууль ижил тэгш ард олонд үйлчлэх ёстой энэ тэнжг дуучин нэртэй эргүү дүрвэд юу гиигүүлсэн юм ард түмэн энүүгээр юу хиилгэх юм мөнгө олох гэж янз бүрээр тэнэг зан гаргах юмдаа малаас дор аалз шүү

Зочин
Зочин

Жавхлан иргэдийг үймүүлж бна

Холбоотой мэдээ

Back to top button