ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: 1321 тохиолдол илэрч, 17 хүн эндлээ

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1,321 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс

  • 753 нь Улаанбаатарт бол
  • 568 нь орон нутагт батлагдсан байна.

Уг халдварын улмаас 41-80 гаруй насны 17 иргэн нас барж, нийт нас баралт 1,587-д хүрчээ.

Халдварын улмаас 18,786 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 3,162, жирэмсэн эх 1,233 байгаа бол гэрийн хяналтад 50,010 иргэн байна.

Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлын хувьд хүндэвтэр 7,256, хүнд 2,230, маш хүнд оноштой  362 иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button