ДЭЛХИЙ

Москва хотод хатуу хөл хорио тогтооно

ОХУ-д коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдсээр байна. Тус улсын эрх баригчид халдварын нөхцөл байдалтай уялдуулан аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын  долоон  хүртэл бүх нийтээр амрах шийдвэр гаргажээ. Эдгээр өдрүүдэд Москва хотод хатуу хөл хорио тогтоохоор болсон байна.

Хатуу хөл хорионы хугацаанд зөвхөн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэх мэт зайлшгүй ажиллах шаардлагатай газрууд ажиллах юм. Өнөөдрийн байдлаар тус улсад вакцинжуулалт 45 хувьтай байна. 

Есдүгээр сарын сүүлчээр Орост коронавирусийн өвчлөл дахин нэмэгдэж эхэлсэн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо 70 хувиар өсжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button