Нийгмийн

“Эрдэнэт” үйлдвэр 100 тэрбумаар сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг сольж байна

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боловсролын салбарт 2021-2022 онд орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажил хийгдэж байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 330 гаруй сумын 220 мянга гаруй сурагч хүүхдүүд төслийн үр шимийг хүртэх юм.2021 оны байдлаар 300 орчим ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар ажиллаж байна. Нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь өөрчилж солих, ус багатай говь нутгийн онцлогт тохирсон септик буюу бага ус зарцуулж бохирыг зайлуулах технологийг хэрэглэж байна.

Энэ төслийн хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Дэлгэрхангай сумдын ЕБС-иудын ариун цэврийн байгууламж барих төслийн ажлаар УИХ дахь ажлын хэсэг амралтын өдрөөр ажиллалаа.Нүхэн жорлон нь хүн амын дундах ариун цэвэртэй холбоотой гардаг өвчлөлийн суурь болж байгаа чухал асуудал юм.

Тиймээс хүүхэд, багачуудын эрүүл мэндийн өвчлөлийн шалтгааныг сууриар нь шийдэх чухал ач холбогдолтой төсөл. Ингэж сургууль цэцэрлэгийн орчинд ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэснээр сурагчдын тэр дундаа өсвөр насны охидын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урдьчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-25 11:51

????

Холбоотой мэдээ

Back to top button