Б.Пүрэвдорж: Гишүүн бүрт өгөх хөрөнгө оруулалтын төсвөөс 570 тэрбумыг хэмнэх боломжтой

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Сангийн яам нэг УИХ-ын гишүүнээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авсан.
Энэ талаар нийгэмд шүүмжлэл өрнөөд буй билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Нийтдээ 170 гаруй хэрэгцээ шаардлагагүй обьектыг царцаагаад 570 тэрбумыг гаргах боломжтой байна. Тиймээс Засгийн газар арга хэмжээ авах ёстой гэж хэлсэн.
УИХ-ын гишүүдэд 8 тэрбумын төсөв өртөгтэй, 4 тэрбумыг ирэх жил санхүүжүүлэх эрх өгсөн. Миний сонгогдсон Ховд аймагт хүмүүс амьдардаг. Нийгмийн асуудлыг төрөөс шийдэхгүй бол болохгүй. Төсвийн зарлагын дэд хороон дээр 570 тэрбумыг хэмнэх боломжтой гэж хэлсний дараа миний хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь хассан. Гурван тэрбумын өртөгтэй багшийн хөгжлийн ордныг үлдээсэн. Бусдыг нь бүгдийг нь хассан” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.