Нийгмийн

МАН: Хоёр хөршийн харилцааны бужигнасан асуудлуудыг хаалттай ярилцлаа

МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Хоёр хөрштэй харилцах харилцааны асуудал, ялангуяа олон жил бужигнасан зарим асуудлуудыг ярьсан.

Мөн Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барихдаа хаалттай өргөн барьсан учраас хаалттай хэлэлцлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын талтай, БНХАУ-тай харилцах харилцааны олон асуудал ярилцсан. Зарим асуудал нь нууцын зэрэглэлтэй асуудал. Хоёр хөрштэй холбоотой зарим нэг томоохон асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна.

Ялангуяа төмөр зам, шатахуун, агаарын тээвэр, өөр олон асуудал бий. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байна.

  1. Төмөр замуудын асуудал. Монгол Улс хэвтээ болон босоо төмөр замын асуудал ярьж байна. 267 км Гашуунсухайтын төмөр зам барьсан. Цаашид ч барих шаардлагатай байна. Концессын гэрээгээр барина. Ингэхдээ ашиглалтын гэрээгээр барина. Тэр агуулгаар нь баруун чиглэлд Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам бариулах нь зүйтэй гэж үзэж байна. Зүүн чиглэлд Чойбалсан бичигтийн чиглэлийн, Улаанбаатрт Богд төмөр зам барина.
  2. Өмнө нь баригдсан төмөр замын ажлууд ямар шатандаа явааг сонссон. Хэзээ ашиглалтад орох талаар захирлуудын мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газраас өргөн барьсан төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж намын бүлгээс үзлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button