Нийгмийн

ХСҮТ ажилчиддаа сар бүр урамшуулал олгож байна

Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тухай Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоол 2021 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү тогтолцооны өөрчлөлт зөвхөн иргэд, үйлчлүүлэгчдэд таатайгаар нөлөөлөөд зогсохгүй төсвийн санхүүжилттэй эмнэлгийн байгууллагын хөгжил, дэвшилд ч эерэг үр дүнгүүдийг авчирч байна. ХСҮТ-ийн хувьд 3-р сараас төсвийн санхүүжилтээс даатгалын санхүүжилт рүү шилжсэн найман сарын хугацаанд ажлын үр дүнгийн үзүүлэлт сайн байна.

Ингэснээр хавдрын мэс засал, туяа, химийн бай эмчилгээ зэрэг өндөр өртөгтэй, өвчтөн болон түүний ар гэрийнхэнд санхүүгийн дарамт үүсгэдэг тусламж үйлчилгээг иргэд 100 хувь ЭМД-аараа авдаг болсон юм.

Энэ хугацаанд КОВИД-19 цар тахлын улмаас тус төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй ч үндсэн тусламж үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд сар бүрийн ажлын гүйцэтгэлээр сайн гэж дүгнэгджээ.Өнгөрсөн долдугаар сараас эхлэн нийт ажилчиддаа үндсэн цалингийн 20%-тай тэнцэх урамшууллыг сар бүр тогтмол олгож байна.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлээр олсон орлогоосоо ажилтан бүрд, 2021 оны эхний 10 сарын байдлаар ажилласан хугацааны тооцоолол дээр үндэслэн 500 000-600 000 хүртэлх төгрөгийн нэмэлт цалинг 10-р сарын үндсэн цалин дээр нэмж олгон урамшууллаа. Эдгээр үр дүнгүүд нь эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг улам боловсронгуй болгох, эмнэлгийн байгууллагыг төсвийн санхүүжилтээс удирдлага зохион байгуулалтын хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, эмнэлгийн ТУЗ-ыг байгуулах зэрэг шийдлээ хүлээж буй олон ажлууд бодитоороо хэрэгжиж эхэлсэнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өргөжүүлэх, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, эмнэлэг хараат бус бие даан хөгжих өргөн боломж байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button