Нийгмийн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпын үеэр БНХАУ-д айлчлахаар төлөвлөжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын сайдууд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, төсвийн танилцуулга хийж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн хэмээлээ. Энэ удаагийн айлчлалаар төмөр замын асуудал түлхүү яригдах бололтой.

Түүнчлэн өвлийн олимпын үеэр коронавирусийн нөхцөл байдал гайгүй байвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар тохирсон талаар мэдээлэв.

Тэрбээр "Бид хоёр хөрштэйгөө ужгирсан, удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button