Нийгмийн

Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилсаар байна

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 2019 оны 12-р сараас интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа билээ.  

Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж,  хүсэлтээ шүүхэд гаргасан.  Гэвч АТГ-аас дуудсан хугацаанд  хоёр ч удаа ирээгүй байна.  Тиймээс  оргон зайлсан гэдэг үндэслэлээр олон улсад эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгч  байлаа.

Гэвч тэр хил давснаасаа хойш хоёр жил буцаж ирээгүй. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа зогсооүй, үргэлжилсээр байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-26 13:50

Америкт л байгаа биздээ юуг нь хайдгын хулгайчид барууны улсуудад бүгдэг

Иргэн
Иргэн
2021-10-26 14:06

Тэрнийг эрж сурж юугаа хийнэ. Хэдэн жилийн дараа өөрөө гуйгаад хүрээд ирнэ.

Холбоотой мэдээ

Back to top button