Нийгмийн

Х.Нямбаатар: “Оюу толгой”-н гэрээг сайжруулъя гэж С.Ганбаатар шиг жагсвал эх оронч үнэр үнэртэнэ

“Рио тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй Төрийн ордонд өнөөдөр уулзаж, хэлэлцээ хийнэ. Тэрбээр “Рио тинто”-гийн тавьсан саналуудыг Ерөнхий сайдад танилцуулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэв.

Цаашлаад Х.Нямбаатар "Одоогийн байдлаар 2,3 тэрбум ам.долларын өр үүсээд байгаа. “Рио тинто”-гийн зүгээс уг өрийн 70 хувийг тэглэе гэсэн.

Өнөөдөр хэлэлцээ хийнэ. Хэлэлцээр хийж буй Засгийн газраа “Огцор” гэж шаардах, эсэргүүцэх нь үнэндээ эргэлзээ төрүүлж байна. Энэ ажлыг удаашруулахын тулд ийм зүйл хийж байгаа нь туйлын харамсалтай” гэлээ.

Мөн олон нийт “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гэвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар шиг жагсах, тэмцэх хэрэгтэйг онцлов. Х.Нямбаатар “Энэ гэрээг сайжруулъя, Монголын талд ашигтай байлгая гэж С.Ганбаатар гишүүн шиг жагсвал эх оронч үнэр үнэртэнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button