Нийгмийн

Төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцогдоно. Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид нь

1. Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна.

2. Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.

3. Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-10-26 13:40

Bayanzyrkh dyyrgiin tsakhilgaan bichdeg gazar n' yag yaj tsakhilgaanaa bicheed bgaa yum be. Zasgiin gazar daaj bgaa geed l bgaa. Umnukhuusuu dutakhgyi ikh tulbur garaad baikh yum. Shalgadag gazar n' shalgaachee. KHudlaa tegelchikhlee geed l baakhan tulbur avaad baikh yum.

Холбоотой мэдээ

Back to top button