Нийгмийн

Он гарсаар 77 машин хулгайд алдсаны 71-ийг нь олжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал хэлэхдээ "Энэ оны эхний есөн сарын байдлаар  цагдаагийн байгууллагад 17360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 64.1 хувь буюу 11132 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 2112 буюу 10.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1218 буюу 9.9 хувиар гэмт хэрэг буурсан.

Иргэдийн гудамж талбайд тавьсан автомашиныг хулгайлсан гэмт хэргүүд бүртгэгдсэн. Нийт 77 хэрэг бүртгэгдсэнээс 71-ийг нь илрүүлээд байна. Зургаан хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй, эрэн сурвалжилж байна. 12-16 насны хүүхдүүд энэ гэмт хэргийг үйлдэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button