Нийгмийн
11-р ангийн сурагч шатаж байсан хүний амь аварчээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 33-р сургуулийн 11-р ангийн сурагч Т.Эрдэм эрдэнэт хүний амь насыг аварчээ. Тодруулбал, хичээлээ тараад явж байхад сургуулийн буланд гал гарч байсан бөгөөд хүүхдүүд өвс шатаасан юм болов уу гэж бодоод очтол хүн шатаж байсан аж. Тиймээс хувцсаа тайлаад галыг нь унтраасан байна.
Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олон болон Монголын сурагчдын холбооноос баяр хүргэжээ. Тэрбээр долоон настайгаасаа цагдаа болно гэж мөрөөддөг байжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.