НИЙГЭМ

Л.Халтар: “УБТЗ” ХНН-ийн захирлаар монгол хүн томилно гэж Оросын талтай санал нэгдсэн

Өнөөдөр /2021.10.26/ Засгийн газрын зарим сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэд ихэвчлэн хариуцсан салбарынхаа ирэх 2022 оны төсвийн үзэл барилтлалыг танилцуулсан юм.

Харин сэтгүүлч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн захирлын томилгооны асуудал ямар шатандаа явж буйг ЗТХ-ийн сайд Л.Халтараас тодруулсан. Ингэхэд тэр “Даваа гарагийн МАН-ын бүлгийн хуралдаанаар томилгоо яриагүй. Бүлгийн дарга мэдээлэл хийхдээ энэ сэдвээр хувь санаачилгын үүднээс ярьсан байх. Оросын талтай монгол хүнийг захирлаар томилно гэдэг дээр тогтсон байгаа” хэмээсэн юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал Эрхүүд болох үеэр томилгоог хэлэлцэж чадалгүй, Оросын тал хуралдааныг орхиж гарсан байдаг. Тэдний хүлээн зөвшөөрөөгүй хүнийг манай талаас удаа дараа захирлаар томилуулахаар санал болгож буйд оросууд тааламжгүй хандаж буй. Хамгийн сүүлд АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгийн нэрийг өгсөн гэж мэдээлэгдсэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-26 16:03

Монгол хүн гэхээр л бас ямар хулгайч нь гарч ирж цуслах бол гээд айдаг болчихож.Эрээ цээрээ �##�дсан монголчуудыг бодвол орос нь ч дээр байсан байж мэдэх юм.

Зочин
Зочин
2021-10-26 16:10

Хэрлэн чин �##�дарт хулгайч....хүрэлсүхийн баас цэвэрлээч

Bi
Bi
2021-10-26 21:01

Mongol hun l mongoldoo darga boloh yostoi. Herlen ch yamar ch gazariig udirdaad avaad yavchih chadaltai hun dee. Tomil tomil. Tomor zamd shine agaar oruul. Dandaa huuchin dogishirson luivarchid bgaa. Ochood nomond ni oruulaad og, herleen.

Холбоотой мэдээ

Back to top button