Нийгмийн

Сайжруулсан шахмал түлшний 62 мянган тонны нөөц байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний  62 мянган тонны нөөц байгаа аж.  Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Коронавируст халдварт өвчний улмаас 2019 оныхоос дизель түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн тул “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооны 35 тээврийн компаниас албан бичиг ирүүлжээ. Энэ тээвэрлэлтийн тарифыг 2022 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэлж байлаа.

Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс  эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол өнөөдөр 511 цэг ажиллаж байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button