Нийгмийн

Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна

“Ковид-19 цар тахлын эрсдэлийг  бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Халдвар авсан хүний тоог долоо хоног тутам харьцуулан гаргаж байгаа. Тодруулбал, 34-38 дахь долоо хоногт халдвар авсан хүний тоо тогтмол өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт гэрийн хяналтад 23.233 хүн байсан бол өнөөдрийн байдлаар 19 мянган хүн байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нэн хүнд болон хүнд хүний тоо буурахгүй, орны эргэлт удаан байгааг хэлж байлаа.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сард суурин 120 цэг, явуулын 40 цэгээр өдөрт 15-22 мянган хүнийг вакцинд хамруулж байсан. 34 дэх долоо хоногоос нэмэлт тунгийн дархлаажуулалтын идэвх нэмэгдсэн бол аажмаар энэ идэвх буурч, өнгөрсөн буюу 42 дахь долоо хоногт өдөрт 1100 гаруй хүн нэмэлт тунд хамрагдаж байна. Түүнчлэн сэргээн засах, тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдийн I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна. Улирлын томуугийн вакциныг аравдугаар сард хийдэг байсан бол энэ жил есдүгээр сард хийсэн. 2-11 насны хүүхдүүдийг 99 хувь, жирэмсэн эхчүүдийг 96 хувьтай томуугийн вакцинд хамруулжээ.

150 резидэнт эмчийг шинээр хуваарилж, сургалтад хамруулж эхэлсэн байна. Өрхийн эмнэлгүүдэд камер байрлуулж, Шуурхай штабын нэгдсэн удирдлагын системтэй холбож, ачааллыг хянаж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх, голомтын болон маршрутын халдваргүйтгэлийг байнга хийж байгааг онцоллоо. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх тохиолдол буурч байгаа олон улсын жишгийг энэ үеэр зөвлөлийн гишүүд онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button