Нийгмийн

Улаанбаатар чуулгыг театр болгоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.  Хурлаар “Улаанбаатар чуулга” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар театр болгох асуудлын хүрээнд театрын дүрмийн  төслийг батлах тухай танилцуулав.

Дүрмийг долоон бүлэгтэй байхаар төлөвлөжээ. Нэгдүгээр бүлэгт нийтлэг үндэслэл, хоёрдугаар бүлэгт театрын үндсэн үүргийг заасан байна. Гуравдугаар бүлэгт удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тусгасан бол дөрөвдүгээрт бүлэг санхүү болон материаллаг нөөцийн талаар дурджээ. Тавдугаар бүлэгт театрын эд хөрөнгийн эрхийн талаар, харин зургаадугаар бүлэгт хариуцлагын тухай зааж, театрын удирдлага ямар хариуцлага хүлээхийг тусгаж, долоодугаар зүйлд бусад зүйл буюу хууль зүйн бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар чуулгын статусыг өөрчилж, Улаанбаатар театрын дүрмийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барихаар тогтов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button