НИЙГЭМ

ЗАСГИЙН ГАЗАР: УБТЗ-ын даргын асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.27/ болж байна.

Хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэж буйг Засгийн газрын хэвлэлийн албанаас удахгүй мэдээлэх юм байна. Хуралдаж дуусаад олон нийтэд мэдээлэл хийх үеэр бид шууд дамжуулна.

Өнөөдөр:

-Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,

-Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,

-Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай,

-Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай,

-Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,

-Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлт… зэрэг 27 асуудал танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button