Нийгмийн

Э.Одбаяр 10 кг турж, бөөрний үйл ажиллагаа нь алдагджээ

“No naadam” хөдөлгөөнийг санаачлагч, иргэн Д.Монголхүүг цагдан хорид буй. Түүнийг өмнө нь цагдан хорихоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид аваачих үед иргэн Э.Одбаяр тэргүүтэй хүмүүс очиж, хүчээр авч гарсан байдаг.

Тиймээс оргон зайлахыг завдсан хэмээн түүнийг цагдан хорьсон юм. Түүнчлэн түүнийг цагдан хорих төвөөс оргуулж, авч гарсан хэргээр иргэн Э.Одбаярыг мөн нэг сар цагдан хориод байна. Э.Одбаяр нь хоригдсон өдрөөсөө өлсгөлөн зарлаж буй гэх мэдээллүүд гарсан.

Тэгвэл түүний биеийн байдал хэрхэж байгаа талаар эх сурвалжаас тодруулахад "Э.Одбаярын бие ядруу, тааруу байна. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Аравдугаар сарын 04-нд цагдан хорьсоноос хойш юм идээгүй. Бараг 20-иод хонож байна. Арваад кг жин хассан байна. Нэг сар цагдан хорих хугацаа нь арваннэгдүгээр сарын 04-нд дуусна. Тэгэхээр одоо дахиад арваад хоног үлдсэн. Иргэн Д.Монголхүүгийн хувьд өлсгөлөн зарлаагүй, биеийн байдал хэвийн байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-10-27 16:20

Баян пацаан гоё болох дасг�##� хииждээ зөв хө эр хүн. Даанч ямарч хэрэг болох юм хиигээгүй дээ хөөрхии хии д�##�дагнадаг өвчтэй хог

Холбоотой мэдээ

Back to top button