Нийгмийн

Мэргэжлийн дуурийн дуулаачдын тэмцээнд манай улсын НАЙМАН дуучин шалгарчээ

Италийн алдарт дуурийн дуучин Enrico caruso агсны 100 жилийн ой тохиож буй. 100 жилийн ойг тохиолдуулан "Vincerò World Opera Singing Competition” мэргэжлийн дуурийн дуулаачдын тэмцээнийг зохион байгуулж буй аж.

Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдаж, дэлхийн 5 тивийн 45 орны 730 мэргэжлийн дуучид өрсөлдөж, финалийн шатанд 60 дуучин шалгарчээ. Эдгээрийн дотор манай улсын С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал хэмээх найман  дуучин шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцохоор болжээ.

Тэмцээний эцсийн үе шат буюу Финалийн шалгаруулалт 2021 оны аравдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Итали улсын Наполи хотод болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй бүх дуучиддаа өндөр амжилт хүсье.

Э.БУЛГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button