Нийгмийн

Нойр булчирхайн толгой хэсгийг тайрах випплийн мэс заслыг амжилттай хийлээ

Улсын II-р төв эмнэлгийн мэс заслын эмч нар Монголд анх удаа нойр булчирхайн толгой хэсгийг тайрах Випплийн мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Панкреатодуаденоэктоми буюу Випплийн хагалгаа нь хэвлийн хөндийд хийгдэх хамгийн том мэс заслуудын нэг бөгөөд нойр булчирхайн толгой хэсгийн хавдар, цөсний ерөнхий сувгийн төгсгөл хэсгийн хавдар, фатеровын хөхлөгийн хавдар, дээрх гэдэсний хавдрын үед хийгддэг хүнд мэс засал юм.

Энэ мэс засал нь хагалгааны үеийн болон дараах хүндрэл ихтэй, анатомийн хувьд өөр өөр эрхтэнг хооронд залгадаг нарийн төвөгтэй мэс ажилбар юм. Дээрх мэс засал янз бүрийн хувилбараар хэд хэдэн томоохон эмнэлэгт амжилттай хийгдсээр ирсэн.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн элэг цөс, нойр булчирхайн багийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван, резидент эмч Х.Мөнхжаргал нар фатеровын хөхлөгийн хортой хавдартай өвчтөнд пилорус хадгалах хувилбараар панкреатодуаденоэктоми мэс заслыг дурангийн хүрцээр Монгол Улсын хэмжээнд анх удаа амжилттай хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button