УЛС ТӨР

Ц.Мөнх-Оргил: Гүйцэтгэх ажиллагааны зураг, бичлэг цацаж хүний нууцад халддаг

Хуульзүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Хуулийн төслийг дэмжиж байна. Засгийн газраас өргөн барьсан өргөн цар хүрээтэй чухал хууль. Хувь хүний мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах гэсэн заалт байна. Үүнийг харахад хадгалах гэдэг үг орхигдсон санагдаад байна. Аюулгүй байдлыг хангахаас гадна хадгалах явцад мэдээлэл алдагдвал яах вэ. Үүнээс гадна өөрт хамаарах гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчтай хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулна гэсэн заалтыг ойлгохгүй байна. Гүйцэтгэх ажиллагааны явцад мэдээлэл цуглуулахтай холбогдсон харилцааг гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар зохицуулна гэж заажээ. Гэвч гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар сүртэй зохицуулаад байгаа зүйлгүй.Г үйцэтгэх ажиллагааг шөнийн 03.00 цагт хийчихээд, өглөө 07.00 цагт гүйцэтгэх ажиллагааны бүх мэдээлэл нь хэвлэлээр цацагдаж байна шүү дээ. Хувь хүний нууц, гүйцэтгэх ажиллагааны нууц ч байхгүй. Хүний нэр төр гутаагдаад дуусч байна гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Та бүгд тэгээд нууцаар Эба-тай уулзаагүй хэрэг үү МАНАН сөнөх болтугай

Зочин
Зочин

Ezniin shiitgene bzde,zarim ued uldej bga ehner,nohor,ur huuhduud orovdoltei sanagddag,arai hargis

Холбоотой мэдээ

Back to top button