УЛС ТӨР

Н.Учрал: Хувь хүн өөрөө мэдээллээ хамгаалах үүрэг хүлээсэн

Хуульзүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал: 1995 оны Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай  хуульд хувь хүн өөрөө мэдээллээ хамгаалах үүрэг хүлээсэн. Харин энэ хуулиар мэдээллийг цуглуулж байгаа буюу мэдээлэл хариуцагч тал үүрэг хүлээж байна. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлсэн хамтран амьдрагчид хамааралтай мэдээлэл нь маш өргөн хүрээний ойлголт гэдгийг ажлын хэсэг дээр ярилцсан. Үүнийг эргэж харах боломжтой. Санал хураагаад гишүүдийн саналыг сонсч болно. Засгийн газраас УИХ-д хамт өргөн мэдүүлсэн. Хууль зүйн, байнгын хороо, инновац, цахим бодлогын байнгын хороо, гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Бид нэг ажлын хэсэг дээр ажиллаж байна. Тухайлбал, Нийтийн мэдээллийн хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн хууль гээд хоорондоо бүгд уялдаж байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэ хэ

Зочин
Зочин

Учрал гишүүн нас барсан гэсэн мэдээлэл худлаа юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button