НИЙГЭМ

З.Мэндсайхан: Үнийг тогтвортой байлгахын тулд он дуустал мах экспортлохгүй

Өнөөдөр /2021.10.27/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэж, ямар шийдвэр гаргасан талаар зарим сайд, албан тушаалтнууд яг одоо мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Засгийн газраар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нэвтрүүлэлтийн асуудлыг хэлэлцлээ. Энэ хүрээнд махны үнийг тогтвортой байлгахын тулд экспортыг хязгаарлана. Он дуустал мах экспортлохгүй” гэлээ.

Цаашлаад "Ургац хураалт 80 хувьтай явж байгаа нь төлөвлөгөөний баланс мөргөх нь гэсэн дүн гарч байна.

  • Улаан буудай илүүдэж гарч буй. Үүнийг Засгийн газар худалдаж авч, гурилын үйлдвэржилтийг хэвийн байлгах арга хэмжээ авна.
  • Мөн хүнсний бүтээгдэхүүнүүдийн нөөцийг бүрдүүлэхийн тулд Хятадын талаас урьдчилсан байдлаар ирэх сарын 1-нээс 30 орчим вагоныг зөвхөн хүнсний зориулалтаар авчрахаар ярьсан. Гэхдээ албажаагүй байна” гэв.

Мөн Эрээн дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, нарийн ногооны хомсдол үүсээд байгаа талаар ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button