УЛС ТӨР

АМГТГ-ын дарга Х.Хэрлэн МЭЛЗЭВ

ЗТХЯ-ны зүгээс УБТЗ-ын газрын даргаар одоо АМГТГ-ын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох саналыг ОХУ-ын талд хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнээс тодруулахад тэрбээр үнэн гэдгийг ч батлан хэлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2021.10.27/ АМГТГ-ын дарга Х.Хэрлэн энэ тухай асуусан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө үгүйсгэж, улмаар мэлзэв.

Тэрбээр, одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Тийм юм байхгүй байгаа. Би мэдээгүй. Батлагдсан мэдээлэл биш байна. Яагаад намайг энэ албан тушаалтай холбож ярьж байгаа юм бэ гэхчлэн уурссан хариулт өгсөн юм.

Түүнийг мэдээгүй байхад нэрийг нь УБТЗ-ын даргаар томилуулахаар явуулсан болж таарах нь. Бараг өөрөө хүсэхгүй байхад төмөр замын даргад нэрийг нь горилчихсон уу, Х.Хэрлэн дарга мэлзэв үү. Ямартай ч тухайн албан тушаалд нэрийг нь холбож яриад байгаад ихэд уурсан хилэгнэж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Iim chadvargyi nukhdyyd tanil talaaraa nasaaraa dargiin alban tushaald suuchikhaar uls yaj khugjikh ve dee khuurkhii. Ene uls oron ch syirch duusch bna daa.

Холбоотой мэдээ

Back to top button