НИЙГЭМ

Т.Баярхүү: IX, X сард нийт халдварын 90 хувьд нь дельта вирус бүртгэгдсэн

Өнөөдөр /2021.10.27/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар зарим сайд, албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УОК-ын Нэгдсэн штабын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

“Хуралдаанаар коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах асуудлыг хэлэлцлээ. Хэрэв гуравдугаар тунд хангалттай хэмжээнд хамрагдвал зарим үйл ажиллагааг үе шаттай нээх төлөвлөгөө боловсруулж байна.

Одоо баримталж буй гамшгаас хамгаалах бэлэн байдлын дөрвөн төрлийн зэрэглэл нь вакцинжуулалт хийгдээгүй, тархалт дөнгөж эхэлж байсан, вирустэй холбоотой зарим мэдээлэл ил болоогүй үед хийгдсэн. Иймд одоогийн нөхцөл байдалтай шинээр уялдуулж, зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Үүнийг нэн яаралтай шинэчлэх үүргийг Ерөнхий сайдаас өглөө.

Мөн нэг зүйлийг онцолж хэлэхэд, вирус анхны байдлаасаа мутацлагдаж, хэд хэдэн хувилбарт орсон. 9-10-р сарын халдварт дельта хувилбар 90-ээс дээш хувьтай давамгайлж байна. Энэ нь вакцины үйлчлэлийг бууруулж байна. Иймд гуравдугаар тунд хамрагдах нь зүйтэй байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button