НИЙГЭМ
“Халдвар аваад эдгэсэн бол 21 хоногийн дараа III тунгаа хийлгэж болно”

Өнөөдөр /2021.10.27/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар зарим сайд, албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
“Вакцины 1-р тун хийлгэсэн иргэд 21 хоногийн дараа 2-р тунгаа, харин 2-р тунтай нь гурван сарын дараа 3-р тунгаа хийлгэж байгаа.
Харин 1-р тундаа хамрагдаад гурван сар өнгөрсөн бол огт вакцин хийлгээгүйтэй адил гэж эрдэмтэд үзэж байна. Иймд вакцины дараа, дараагийн тунгууддаа хамрагдах шаардлагатай.
Мөн хоёр тун хийлгэсэн ч халдвар авсан иргэд 21 хоногийн дараа 3-р тундха хамрагдах боломжтой болно” гэлээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.