НИЙГЭМ

Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сар хүртэл хойшлуулжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь Ковид-19 халдварт халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2021-10-27 22:35

Яаж 10 хоног хойшлуулахаа сараар ХОЙШЛУУЛЖ буян хийдэгсэн шүүх БАТҮҮЛ хоёр хуулиар ТОГЛОЖ доромжлохоо болимоор юм.ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСЧ ҮЛГЭР ТӨГСӨӨСӨӨ.ШҮҮГЧИЙГ ЗАРЛААД �######�УУЛААЧ Элбэгдоржийн томиллогоо байгаадаа .Шударга шүүх нэг цагт ял�##�ах болно шүү хулгайчдаа

иргэн
иргэн
2021-10-28 07:52

Шүүж чадахгүй байгаа юм бол ард олноор шийдүүлээч

Холбоотой мэдээ

Back to top button