УЛС ТӨР

Ш.Адьшаа: Алба хаагчдад олгох урамшуулалд барьцах асуудал гарах вий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх горимын саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гаргав. Уг хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгох асуудлыг тусгажээ.

Ирэх долоо хоногт тус албаны 100 жилийн тохиох гэж байгаа тул уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг эхэнд хэлэлцэхийг гишүүд дэмжив.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүү Ш.Адьшаа: Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тусламжид анхаарах хэрэгтэй байна. Түрүүнд онцгой байдлын алба хаагчдын өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдад олгох урамшуулал нэмэгдэж байна. Нэгэнтэйгээ барьцах асуудал гарах вий. Хууль санаачлагчид үүнд ямар үр дагавар гарах вэ гэдгийг бодолцох шаардлагатай. Өнөөдөр цалин мөнгөний асуудал төрийн бодлогын хэмжээнд тогтвортой байх хэрэгтэй гэдэг зарчимд УИХ анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэдгийг онцолж хэлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-10-28 13:59

тэтгэвэр ц�##�инг 30хувь нэмээсэй

Холбоотой мэдээ

Back to top button